Skip to content Skip to sidebar Skip to footer

Зохиогчийн эрх ба Номын сан

Зохиогчийн эрх ба Номын сан

Монгол Улсын Үндэсний номын сангийн 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлагын энэ удаагийн зочин: Нээлттэй Нийгэм Форумын Мэдээллийн менежер Дашдэлэгийн Балжид 2003 оноос өнөөг хүртэл ННФ-д Мэдээллийн менежерээр ажиллаж байна. Энэ хугацаанд орчин үеийн номын сан, номын сангийн бодлого стратеги, хүрээ хүртээмж, зохиогчийн эрхийн асуудлаар олон шинэлэг төсөл хөтөлбөр санаачилж, удирдан, хэрэглээнд нэвтрүүлсэн өндөр түвшний мэргэжилтэн юм.
2004 оноос Олон улсын номын сангуудад зориулсан электрон мэдээлэл (www.eifl.org) байгууллагатай монголын номын сангууд хамтран ажиллах үүд хаалгыг нээж, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран Монголын Номын Сангуудын Консорциумыг үүсгэн байгуулахад оролцож, анхны Удирдах Зөвлөлийн гишүүдийн нэгээр ажиллаж байсан туршлагатай.
Түүний номын сангийн салбарт санаачилж, хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулвал:- 2009-2010 онд EIFL(Electronic Information for Libraries) байгууллагаар дамжуулан Melinda сангийн санхүүжилтээр Монгол Улсын Үндэсний номын сангийн Стратеги боловсруулах төсөлд хамтран ажилласан.
– 2010 онд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар Хотын төв номын санд Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан DAISY ном бүтээх төслийг хамтран хэрэгжүүлсэн.
– 2015 онд Харааны бэрхшээлтэй хүмүүсийн унших эрхийг хангах олон улсын Маракешийн гэрээг Монгол Улс соёрхон батлуулах төсөлд Оюуны өмчийн газар, Хараагүйчүүдийн холбоо, Номын сангийн Консорциумтай хамтарч ажилласан.
– 2018 онд Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын дэргэдэх ABC байгууллагаас Маракешийн гэрээний хүрээнд Хотын төв номын сангийн Харааны бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг өргөжүүлэн унших бүтээлийг нэмэгдүүлэх, мөн тэдгээрийг дээрх байгууллагын электрон номын сангийн каталогийн хайлтад оруулах төслийг DAISY төвийн зохицуулагч М.Цэнгэлтэй хамтарч хэрэгжүүлсэн.
– 2019-2020 онд Зохиогчийн эрхийн хуульд номын санд хамаарах үйлчлгээг хөнгөлөлт чөлөөлтөд хамааруулдаг олон улсын стандарт заалтуудыг шинээр тусгах компанит ажлыг Оюуны өмчийн газар, Daisy төв, Номын сангийн консорциумтай хамтран хуулийн төсөлд оруулсан зэрэг болно.Бид зохиогчийн эрх ба номын сангийн харилцааны орчин үеийн жишиг, дотоодын нөхцөл байдал, бодлого стратегийн талаар ярилцана.

Виртуал лавлагааны алба
close slider