Агуулга руу алгасах Хажуугийн цэс рүү алгасах Хөл хэсэг рүү алгасах

Эрхлэн гаргасан байгууллага: Зөвлөлтийн шинжлэх ухааны академи, Боловсролын шинжлэх ухааны академи

Квант сэтгүүлийг Зөвлөлтийн шинжлэх ухааны академи болон Боловсролын шинжлэх ухааны академиас эрхлэн гаргадаг.

Академич И.К.Кикоин, А.Н.Колмогоров, П.Л.Капица нарын санаачлагаар квант сэтгүүлийн анхны дугаар 1970 онд олны хүртээл болж байжээ. Энэхүү сэтгүүл нь олон нийтэд зориулсан математик, физикийн танин мэдэхүйн сэтгүүл юм.

Сэтгүүлээс шинжлэх ухааны болон танин мэдэхүйн өгүүлэл, тухайн жилийн математик физикийн чиглэлийн нэртэй сургуулиудын элсэлтийн шалгалтын бодлого зэргийг үзэх боломжтой.

Мөн түүнчлэн физик, математикийн тав таван бодлого нийтэлж түүнийхээ хариуг дараа дараагийн дугаарт нийтлэх маягаар оюутан сурагчдын оюунд тогтмол хөрөнгө оруулалт хийдэг байгалийн шинжлэх ухааны томоохон сэтгүүл юм. 

1980 оны 4-р цуврал дээр тавигдсан бодлогын хариу 1981 оны цуврал 2 дээр нийтлэгдсэн байдаг.

Төрөл: Шинжлэх ухаан

Сан хөмрөгт: (Орос хэлээр) 1973-1974 он №1-12, 1975 он №4-11, 1976 он №1-11,

1977-1979 он №1-12, 1980 он №2-6, 8-12, 1981-1988 он №1-12, 1989 он №1-10, 1990 он №1-12, 1991 он №1-4, 6-10, 1992 он №1-12, 1993 он №1-4, 9-12, 1994 он №4-5,

2001-2003 он №1-6, 2008 он №4-5, 2009 он №1-3

Энэхүү сэтгүүлийн 1970 оноос өнөөг хүртэл гаргасан дугааруудыг http://kvant.mccme.ru вэб сайтаас цахимаар үзэх боломжтой.

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: