Skip to content Skip to sidebar Skip to footer

Мэдээллийн зан үйл (Information behaviour)

Мэдээллийн зан үйл (Information behaviour)

Монгол Улсын Үндэсний номын сангийн 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлагын энэ удаагийн зочин: АНУ-ын Нортвестерн Их Сургуулийн судлаач, Мэдээллийн шинжлэх ухааны доктор (Ph.D) Ядамсүрэнгийн Борчулуун Мэдээллийн зан үйл судлаач, сэтгүүлч, компьютерийн инженер мэргэжилтэй, интернэтээс санамсаргүй байдлаар мэдээ олж унших зан үйлийн чиглэлээр судалгаа хийдэг. Новосибирскийн технологийн улсын их сургуулийг удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр төгссөн. АНУ-ын Миззурийн Их Сургуульд Сэтгүүл зүйн магистр, Мэдээллийн шинжлэх ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Миззурийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн дэргэдэх Рейнолдс Жорнализм Институтэд докторын дараах сургалтаа дүүргэж, судалгааныхаа үр дүнд тулгуурласан онлайн тоглоомын төсөл амжилттай хэрэгжүүлжээ. “Санамсаргүй байдлаар мэдээ унших зан үйл”, “Харвардын Серендипити” ном болон эрдэм шинжилгээ судалгааны 20 гаруй бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлээд байна. Доктор Я.Борчулуун монгол эрдэмтдийн мэдээллийн хэрэгцээ, зан үйл, электрон хэлбэрээр эрдэм шинжилгээний бүтээл олж уншихад тохиолдож буй бэрхшээл, монголын номын сангийн нийгэмд гүйцэтгэх үүргийн чиглэлээр судалгааны бүтээл туурвин хэвлүүлжээ. Ярилцлагыг 2021 оны 03 сарын 16-ны Мягмар гарагийн 10:00 цагт Зүүм програм болон Үндэсний номын сангийн фэсбүүк хуудсаар шууд дамжуулна

Виртуал лавлагааны алба
close slider