Сурвалж бичгийн дээжисийн тухай монгол бичгэн текст
Монгол Улсын Үндэсний Номын Санд түүхийн чухал баримт болох судар бичгүүд маш олон тоотой хадгалагддаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь Монгол улсад цор ганц хувиар хадгалагдаж буй гар бичмэлүүд байдаг. Мөн тэдгээр зохиол бүтээлийн ихэнхи нь монголын түүх болон буддын шашин, гүн ухааны хөлгөн судруудын дурсгал байдаг юм. Монголчуудын бүтээсэн сурвалж бичгүүд хүн төрөлхтний оюуны соёлд жинтэй хувь нэмэр оруулдаг билээ.