Skip to content Skip to sidebar Skip to footer

Сүхбаатар аймгийн нийтийн номын сангаас “Номын баяр”, Номын санчдын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд Сүхбаатар аймгийн нийтийн номын сангаас зохион байгуулсан “Номын баяр”, “Номын санчдын нэгдсэн сургалтанд Соёлын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, номын сангийн салбарын багш, мэргэжилтнүүд уригдан оролцлоо.

“Номын санчдын нэгдсэн сургалт”-аар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа “Номын сангийн салбарын хүний нөөцийн чадавхийн асуудал”, МУҮНС-ийн арга зүйч В.Түвшинтогтох “Уншлагын үйлчилгээний үеийн харилцааны зарим асуудал”, Д.Оюунбилэг “Хүүхдийн уншлага, түүнтэй холбогдох зарим асуудал”, МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн “Цахим номын сангийн хөгжил”, “Соёл олон нийтийн ажлыг танин мэдэхүйн аргаар зохион байгуулах нь” сэдвээр тус тус хичээл заалаа. Үүний дараагаар “Номын санчдын ажил, мэргэжлийн уралдаан”-ыг зохион явууллаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: