Агуулга руу алгасах Хажуугийн цэс рүү алгасах Хөл хэсэг рүү алгасах

“УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН НОМЫН САНГИЙН НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА.

Соёлын сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам” батлагдлаа. 2014 онд Номын сангийн тухай хуульд уг журмыг батлахыг заасан бөгөөд 7 жилийн дараа боловсруулагдан батлагдаж буйгаараа онцлог юм. Ингэснээр номын сангууд үндсэн үйлчилгээнээс гадна нэмэлт үйлчилгээ үзүүлэх төрөл, нөхцлийг тодорхой болгож байгаагаараа чухал ач холбогдолтой.

Журмын төслийг боловсруулахад Соёлын яам, Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн хамт олон, аймаг, нийслэлийн номын сан, номын сангуудын төлөөллүүд оролцож гадаад улс орнуудын туршлага, дотоодын сайн жишээнд тулгуурлан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулсны дүнд батлагдлаа.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532054342121&showType=1&fbclid=IwAR3OXOc0_ZnZ1rNPKMwzXmRjBIbKndG9iEnZvTNfNRe9hbBacC6kyFhuea4

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: