Агуулга руу алгасах Хажуугийн цэс рүү алгасах Хөл хэсэг рүү алгасах

Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг болно.

Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хүүхдийн төв номын санд болно.

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл”-ийг баталсан билээ.

Тэргүүлэх чиглэлүүдийн нэгд “Утга зохиол, ном хэвлэл”-ийн багтсан бөгөөд үүнтэй холбогдуулан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний форумыг 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уг форумыг угтан Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Ном хэвлэл”, “Утга зохиол”-ын салбар хуралдаануудыг зохион байгуулсны дараа нэгдсэн хэлэлцүүлгийг хийж, зөвлөмж гаргана.

Хэлэлцүүлэгт Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, МУИС, МУБИС, СЭЗИС, ХААИС, ШУТИС-ийн номын сангууд, Монголын номын сангуудын консорциум, Монголын номын сангийн холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл, Номын дэлгүүрүүд, Хэвлэн нийтлэгчдийн холбоо, Цахим номын сан, цахим худалдаа, Хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, ЕБС-ийн номын сангууд, уншлагыг дэмжигч иргэний нийгмийн төлөөллүүд оролцоно.

Ерөнхий зохион байгуулагч:

Соёлын яам,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар

Монгол Улсын Үндэсний номын сан

Хүүхдийн төв номын сан

Хамтран зохион байгуулагч:

Монголын Зохиолчдын Эвлэл

Хэвлэх үйлдвэрүүдийн холбоо

Монголын номын сан, номзүйн инновац хөгжлийн хүрээлэн

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: