Skip to content Skip to sidebar Skip to footer

”Хүйс толгойн бичээс ба Монгол-брахми бичиг” лекц зохион байгууллаа

Германы эрдэмтэн, монгол судлаач, доктор /Ph.D/ Солонгод Л.Хурцбаатарын “Хүйс толгойн бичээс ба Монгол-Брахми бичиг” лекцийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд зохион байгууллаа.

Доктор Солонгод Л.Хурцбаатар монгол хэлний хамгийн эртний бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичгийг тайлан уншиж, монгол хэлний гарал үүсэл ба монголчуудын угсаа гарвалын судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Тэрбээр Хүйс толгойн бичээс ба түүнийг тайлан уншсан талаар, мөн монгол-брахми бичгийн зарчмын талаар танилцуулав. Лекцэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш С.Дулам, ШУТИС-ийн багш, доктор Ю.Болдбаатар, СУИС-ийн багш, доктор Л.Эрдэнэчимэг, Антоон Мостаэрт монгол судлалын төвийн захирал Г.Цэцэгдарь, сэтгүүлч, судлаач Б.Галаарид нарын эрдэмтэн судлаач, МУИС-ийн Хэл шинжлэлийн ангийн оюутан залуус, уншигч олны төлөөлөл хүрэлцэн ирж, оролцов.

Энэ үеэр эрдэмтэн Л.Хурцбаатарын цахим болон хэвлэмэл ном бүтээл, судалгааны материал, монгол-брахми бичигт суралцах хэрэглэгдэхүүн зэргээр үзэсгэлэн дэлгэсэн ба үзэсгэлэн 2022 оны 9 дүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд гарна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: