Агуулга руу алгасах Хажуугийн цэс рүү алгасах Хөл хэсэг рүү алгасах

Сэтгүүлийн нэр: Шинжлэхүй ухаан (1941 он №1)

Эрхлэн гаргасан байгууллага: Монгол ард улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн сэтгүүл.

Агуулга: 1941 оны №1 хуудас 7-д эрхлэгчдээс нийтэлсэн нь:

“Энэ 1941 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинжлэх ухааны байгууллагын тэргүүлэгчдээс

“Шинэ толь” сэтгүүлийн нэрийг “Шинжлэх ухаан” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ “Шинжлэх ухаан” хэмээх сэтгүүл нь хуучин ᠌᠌”Шинэ толь”-ийн үргэлжлэл болмуй. Гэвч “Шинжлэх ухаан”  сэтгүүлийн зорилго “Шинэ толь” сэтгүүлийн зорилтоос нилээд өөр болмуй. Хуучин “Шинэ толь” сэтгүүл нь шинжлэх ухааны бүхий л олон талыг өргөнөөр гэрэлтүүлэн гаргаж үзүүлэх зорилготой байжээ. Одоо “Шинжлэх ухаан” хэмээх сэтгүүлийн эрхлэгчдээс манай эх орны шинжлэх ухаан, аж ахуй, соёл боловсролд нягт холбогдол бүхий зүйлүүд дор ихээхэн анхаарал тавьмуй. Энэ сэтгүүлийн бичих зүйл нь цөм урьдын адил шинжлэх ухааны хялбарчилсан бөгөөд олон нийтэд ойлгогдохуйц байх болмуй. Гэвч энэ нь шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын үр дүн болох жинхэнэ шинжлэл судлалын бичиг зохиолуудыг хэвээр нийтлэхгүй хэмээсэн хэрэг бус.

“Шинэ толь” сэтгүүл нь 1935 оноос хойш 1941 он хүртэл зөвхөн 21 дугаар гаргасан болой.

Одоо “Шинжлэх ухаан” хэмээх сэтгүүлийн 1 дүгээр нь энэ гарав. Энэ дугаар нь бараг шахам

монгол орон түүний утга зохиол хэл бичиг, газар зүй, хөрс судлал ба шинжлэхүй ухаанд

зориулагдсан болой” хэмээжээ. Мөн энэхүү дугаарт шинэ үсгийн тухай, Орос үсэг дээр

үндэслэгдсэн монголын шинэ үсгийг батлах тухай Ардын сайд нарын зөвлөл, монгол

ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгчдийн 1941 оны 5-р сарын 9-ний өдрийн хамтарсан 25/27 дугаар хурлын тогтоол бүрэн эхээрээ нийтлэгдсэн байна.

Төрөл: Шинжлэх ухаан

Сан хөмрөгт: (Монгол бичгээр) Шинэ толь 1935 он № 1, 1936 он № 2,5-6, 1937 он № 1,

2-3, 4, 5, 6, 1938 № 4, 5-6, 1939 он № 1-2, 1940 он № 1-2, Шинжлэхүй ухаан 1941 он №1, 2,

1942 он № 4, 5, 6, 1944 он 7, 8, (Кириллээр) Шинжлэх ухаан 1946 он № 12-13, 1947 он №

14-15, 1948 он 1-3, 1949 он 1-3, 1950 он 1-2, 1951 он 1-3, 1952-1956 он № 1-4, 1957-1961 он

№1-6, Шинжлэх ухаан амьдрал 1962-1991 он № 1-6, 1992-1993 он № 1-4, 1994 он №1-2,

2010-2017 он № 1-4, 2019 он № 3-4, 2020-2021 он №1-4

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: