Skip to content Skip to sidebar Skip to footer

Эмэгтэйчүүдийн санал хэмээх сэтгүүл (Монгол бичгээр)

Эрхлэн гаргасан байгууллага: Намын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтэс

Агуулга: Сэтгүүлийг 1925 онд Дамдины Пагмадулам (зохиолч Д.Нацагдоржийн гэргий) санаачлан, намын төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн сэтгүүл болгон хэвлүүлж байжээ. Энэхүү сэтгүүл Монголын эмэгтэйчүүд, Гоо марал гэсэн нэрээр гарч байсан.

1928 оны дугаар 8, 19-39 дүгээр хуудсанд  “Эмэгтэйчүүдийн бичиг үсгийн боловсролын тухай үлгэр жишээ болгосон өгүүлэл” – ээс зургаар үзүүлэв.

“… Үүнд өнгөрсөн жилүүдийн туршлагыг хянаж, ойрхи хоёр жилүүдээс авч үзвээс, тус улсын эмэгтэйчүүдийн эрдэм боловсролын явдал ба ялангуяа бичиг үсэгт суралцах нь хөгжин сайжирч бүхийн гэрчийг илэрхийлвээс, арван зургаадугаар онд зохих газар

тодорхойлогдсон тоо бүртгэлийн дотор улсын олон эмэгтэйчүүдээс  дөрвөн зуу илүү хүмүүс үндэсний монгол бичиг үсэг судалж, боловсорсон байсан нь дараа арван долдугаар онд зургаан зуу гаруй, долоон зуу шахам болж нэмэгдсэн бөгөөд энэ арван наймдугаар оны магад тоо хараахан бүрдэж гараагүй авч энэ онд намын гишүүн бөгөөд бичиг үсэг судалсан эмэгтэй гишүүдийн бүдүүвчилсэн тоо нийт хоёр зуу гаруй болохын дээр…” гэхчилэн эмэгтэйчүүд хэрхэн бичиг үсэгт шамдаж байгаа талаар сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байна.

Сан хөмрөгт: Эмэгтэйчүүдийн санал хэмээх сэтгүүл: 1927 он №3,4, 1928 он №5,6,7,8, 1929 он №9, 10

Монголын эмэгтэйчүүд: 1963-1965 №1-4, 1966 он №1-3, 1967-1971 он №1-4, 1972 он №1,3,4, 1973-1989 он №1-4, 1990 он №1-6, 2018 тусгай дугаар, 2019 он №1-3, 7-8

Гоо марал: 1991 он №1,2,4, 1993 он №1-3, 1994 он №4, 1995 он №1-3, 1996-1998 он №1-4, 1999 он №1,2, 2000 он №1,

Уншигч та бүхэн дээрх хэвлэгдсэн он дугаараас сонголт хийнэ захиалж унших боломжтой.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: