Агуулга руу алгасах Хажуугийн цэс рүү алгасах Хөл хэсэг рүү алгасах

Эм заслыг машид товчлон хураангуйлсан            рашааны хурим хэмээх оршвой

Сүмбэ Хамба Ишбалжир /1704-1788/ он буюу арван хоёрдугаар жарны хөх бичин жилийн билгийн улирлын 8-р сарын 15-ны луу цагт Хөх Нуурын Толь гацаанд төржээ. Түүнийг дөрвөн настайд нь 1707 онд Сүмбэ шавран Лувсандамбийжалцаны хувилгаанаар тодруулсан байна. 9 настай байхад нь Хөх нуурын Гонглон хийдэд залсан байдаг./ БНХАУ Хөх-нуур мужийн Хүжүгийн монгол үндэстний өөртөө засах сяний нутагт байдаг Ю Нин-сы хийд/

1737 онд Манжийн хаан тэнгэр тэтгэгчийн зарлигаар Бээжинд дуудагдан, хаанд бараалхсан байна. Улмаар Бээжинд  хоёр жил гаруй хугацаанд түвд ном судар дармалдан хэвлэх ажлыг хянах албыг хашжээ. Мөн энэ хугацаанд Найралт найрамдах сүмд сууж, Жанаг хамба цолоор өргөмжлөгджээ. Гэвч төд удалгүй Гонглон хийддээ буцаж, энэхүү хийддээ 32 жил Хамба ламаар суусан гэдэг.

1752 онд Тавдугаар далай лам Агваанлувсанжамцын хувийн эмч Пүмбэчед шавь орж анагаах ухааны онол болон өвс, ургамал эмийг таних гарын авлагыг заалгаж, онол дадлагыг уялдуулан суралцаж анагаах ухаанд мэргэшин нэр алдар нь газар сайгүй цуурайтсан  юм. 

Тэрээр 82 настайдаа “ Эм заслыг машид товчлон хураангуйлсан рашааны хурим ” гэх зохиолоо туурвижээ.

Улмаар 1786 онд Ишбалжирын бүрэн зохиол нь бүгд хэвлэгдсэний их найр болж, монгол түвд зэрэг орны олон эрдэмтэн мэргэд Ишбалжирын ордонд хуран цугларч, магтаал ерөөл хайрлаж байсан бөгөөд тэрээр нийт далан нэгэн зохиол бүтээлээс бүрдсэн 8 боть ном туурвижээ.

Төвөд модон барын судар

Хэмжээ: 49.5×9.2 см

Хуудасны тоо:1A-7A

Дансны дугаар : NL10622-001

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: