Skip to content Skip to sidebar Skip to footer

100 жил зургийн үзэсгэлэн

Монгол улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, Үндэсний номын сан байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Үндэсний номын сан 100 жил – 100 баримт” сэдэвт үзэсгэлэнг Судар бичгийн хүрээлэн үүсгэн байгуулагдсанаас эдүгээ хүртэл хугацаанд номын сангийн талаар гарсан зарлиг, тогтоол, шийдвэрийн баримт бичгүүд, анхан үүсгэсэн данс, номын сангийн бүтэц, хамтын ажиллагааны баримт бичгүүд гэх мэт цаасан баримтат өв болон биет баримтат өвийн дээжис, мэргэжлийн ном хэвлэл, эрхлэн гаргасан бүтээлүүд, 100 жилийн түүх харуулсан гэрэл зургийн цомогоор бэлтгэн үе үеийн номын санчид, үйлчлүүлэгчдэдээ дэлгэн харуулж байна. Тус үзэсгэлэн 11-р сарын 19-нийг хүртэл гарах болно.

Leave a Reply

Виртуал лавлагааны алба
close slider