Захирлын мэндчилгээ

Монголчуудын оюун санааны тунгаамал охь дээжийг хадгалагч, бичиг үсгийн өвийг уламжлан хөгжүүлэгч, эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монгол Улсын Үндэсний номын сан үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Номын гэрэлт ертөнцөд оюун сүнсээ өгчилгөн, эрдэм дэлгэрүүлэх их үйлсийг эрхэмлэн зүтгэсэн үе үеийн номын санчдынхаа зузаан түүхийг бүтээсэн зуун жилийн гэгээн үйлсээр бахархаж, гүнээ хүндэтгэн мэхийе ээ. Цагийн саалтад арчигдахгүй гэрэлт түүхийг бичиг номын мөр бүрд дархлан үлдээж, үндэс язгуур хэл соёлоо эрхэмлэн дээдлэхийн чухлыг таниулан, монгол хүний санах ой, сэрэх хүч, зүтгэх зориг болсон Монголын үндэсний номын сан бол эрдэмт охид хөвгүүдийнхээ бүтээл туурвилаар сэлбэгдэн, баяжиж байдаг ширгэшгүй ундаргатай, дундаршгүй арвин сан хөмрөг билээ.
Орчин үеийн уншигчдыг туулсан түүх, алхсан зам мөрөө бодитойгоор судлан харах боломжоор хангаж, үзэх ирээдүйгээ итгэлтэйгээр төсөөлөхөд номын сан тусална. Тиймээс номыг шүтэж номын хуудсаас чигийг олъё. Унш, унш бас дахин унш гэж уриалж байна. Эрдэмд хөтөлсөн он жилийн түүх эрдэнэт номын баринтагт хураагдаж, хүчирхэг Монголын ирээдүйн хөгжлийн замыг хэлбэрэлтгүй заах болтугай.
Ном дор мөргөмү.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН
ЗАХИРАЛ БАЯРХҮҮГИЙН ИЧИНХОРЛОО
Монгол Улсын Үндэсний номын сангийн 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлага
Та энд дарж 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлагатай танилцана уу.
“Үндэсний номын сан 100 жил – 100 баримт” үзэсгэлэн
Та энд дарж “Үндэсний номын сан 100 жил – 100 баримт” үзэсгэлэнтэй танилцана уу?
Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хуралтай танилцахын тулд энд дарна уу.
Mongolian Library Update – 2021 номын санч мэдээллийн ажилтнуудын улсын VIII зөвлөгөөн
Та энд дарж VIII зөвлөгөөнтэй танилцана уу.
Номын санч сэтгүүлийн тусгай дугаар
Номын санч сэтгүүлийн тусгай дугаартай танилцахыг хүсвэл энд дарна уу.