Мэдээ, мэдээлэл

Mongolian Library Update-2022 улсын IX зөвлөгөөн Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан сэдвийн дор зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас зорилт тавин хэрэгжүүлж буй “Цахим шилжилт”, “Цахим үндэстэн”, Соёлын яамнаас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд “Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан” сэдвийн дор Номын санч- мэдээллийн ажилтнуудын “Mongolian Library Update-2022” улсын IX зөвлөгөөн 2022 оны 11 сарын 09-нд Удирдлагын академийнТөрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөний төвд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд бүх төрлийн номын сангийн төлөөллөөс гадна, төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхэн хамрагдсан бөгөөд танхимаар 120, цахимаар 200, нийт 320 гаруй номын санч, мэдээллийн ажилтныг хамрууллаа.

Зөвлөгөөний эхний хэсэгт “Номын сангийн мэдээллийн нэгдсэн систем, төлөвлөлт, хэтийн төлөв”, “Хөгжлийн бодлогын үнэлгээний өнөөгийн байдал”, “Үр дүнд чиглэсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлал”, “Цахим эрин дэх үндэсний ном зүйн цахим мэдээллийн сан”, “Нэрийн баталгаажсан бүртгэл”, “ISBN-ний Үндэсний агентлагийн өнөөдөр, маргааш”, “Үндэсний ном зүй ба анагаах ухааны ном зүйн хөгжил”, “Японы номын сангийн үйлчилгээ: Киото их сургуулийн жишээн дээр” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэх бөгөөд удаах хэсэгт “Улсын бүртгэн мэдээлэх ном зүй нь Үндэсний ном зүйн суурь болох нь”, “Үндэсний цахим ном зүйн цар хүрээ”, “Authority буюу Нэрийн баталгаажсан бүртгэл”, “ОХУ-ын Үндэсний цахим ном зүй”, “Солонгосын Үндэсний цахим ном зүй” зэрэг чиглүүлэх илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэгдлээ.

Дээрх илтгэлүүд нь цахим эрин үед ном хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд номзүйн ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, хамтран ашиглахад чиглэгдсэн бөгөөд Олон Улсын номын сангийн холбооноос эрхлэн гаргасан Common Practices for National Bibliographies in the Digital Age буюу Дижитал эрин үеийн үндэсний ном зүйн туршлага: Удирдамж гарын авлагад тулгуурлан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр IFLA буюу Олон улсын номын сангийн холбооны Ном зүйн хэлтсийн дарга Матилда Коскас мэндчилгээ ирүүллээ.

Зөвлөгөөний үеэр танхим болон цахимаар ороцлогчдоос 120 гаруй санал гарсныг нэгтгэж Соёлын яаманд хүргүүлэхээр боллоо.

Зөвлөгөөний зургийг энд дарж үзнэ үү.

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: