
Соёлын өвийн үзэсгэлэнСурвалж бичгийн дээжис
Асрагч нэртийн түүх
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Материал: Болгомол цаас, хар бэх
Ерөнхий хэмжээ: 28.9х8.9 см
Мөрийн тоо: 28
Халхын Сайн ноён ханы дээд өвөг Жамба эрх дайчин 1677 онд туурвисан энэхүү монгол түүхэн сурвалж нь “Монголын нууц товчоо” тэргүүтнийг шууд ашиглаж бичсэн ганц хувь модон үзгээр бичсэн Монголын түүхийн үнэ цэнтэй бүтээл юм. Ялангуяа 1662 оноос хойших Халх долоон хошуунд болсон 15 жилийн түүхэн үйл явдал, түүхэн зүтгэлтнүүдийн тухай баримт мэдээнүүд багтсан байдаг. Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105-р тогтоолоор түүх соёлын ХОСГҮЙ ҮНЭТ өвд бүртгэжээ.

