
Соёлын өвийн үзэсгэлэнЭрдэнэсээр урласан бүтээлийн дээжис
Мөнгөн Сандуйн Жүд
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Бүтээгдсэн он цаг: XIX зууны сүүл
Бүтээгдсэн газар: Манзуширын хийд
Материал: Алт, мөнгө
Ерөнхий хэмжээ: 59х15 см
XIX зууны сүүлээр Манзуширын хийдэд Дагва тэргүүтэн дархчууд сүсэгтэн олны хандиваар цалин цагаан мөнгөн хуудсан дээр монгол дархны хөөмлийн аргаар өөрөөс нь үсэг товойлгон цохиж гаргаад алтдаж, бурхан бодисадын 50 хөргийг нарийн дүрслэн бүтээсэн судар юм. Нийт 1460 лан буюу 52 кг 560 гр алт, мөнгө орсон хэмээдэг. Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241-р тогтоолоор түүх соёлын ХОСГҮЙ ҮНЭТ өвд бүртгэжээ.


