
Соёлын өвийн үзэсгэлэнЭрдэнэсээр урласан бүтээлийн дээжис
Жадамба /Найман тахилтай/
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Бүтээгдсэн он цаг: 1783 он
Бүтээгдсэн газар:
Материал: Болгомол хар цаас, алт, мод
Ерөнхий хэмжээ: 62.2х17.8 см
Хуудасны тоо: 269
Уг судрыг гавж Самдан тэргүүтэн урчууд 1783 онд болгомол хар хөх цаасан дээр алтан үсгээр төвөдөөр бичиж, хоёр талын зандан модон хавтсыг ухаж сийлэн, хээ угалз, цэцэг навчийг зуран, маанийн зургаан үсгийг ланз үсгээр бичиж чимэглэн бүтээжээ. Судрын эргэн тойронд найман тахил, чандмань эрдэнэ, намжвандан зэргийг бадам цэцгийн сууринд өнгө ялган хээ угалзаар чимэглэн дүрсэлжээ. Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105-р тогтоолоор түүх соёлын ХОСГҮЙ ҮНЭТ өвд бүртгэжээ.


