
Соёлын өвийн үзэсгэлэнЭрдэнэсээр урласан бүтээлийн дээжис
Хутагт билгийн чанад хязгаараа (Хязгаарт) хүрсэн найман мянгат оршвой /Жадамба/
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Бүтээгдсэн он цаг: 1894 он
Материал: Болгомол хар цаас, алт
Ерөнхий хэмжээ: 53.6х17.3 см
Хуудасны тоо: 256
Мөрийн тоо: 20
МУҮНС-д хадгалагдаж буй алтаар монгол бичгээр бичсэн хамгийн том дурсгал юм. Тус бүтээлийг 1894 он буюу Бадаргуулт төрийн 20-p он хөх морин жилийн намрын дунд сарын сайн өдөр бичиж төгсгөжээ. Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105-р тогтоолоор түүх соёлын ХОСГҮЙ ҮНЭТ өвд бүртгэжээ.


