
Соёмбо үсгийн цагаан толгой
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Материал: Орос цаас, улаан шунх, хар бэх
Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгээр бичсэн энэхүү цагаан толгойг орос цаасан дээр улаан шунх, хар бэхээр бичжээ.



Соёмбо үсэг
Соёмбо үсгийг өндөр гэгээн Занабазар 1686 онд зохиосон гэдэг. Соёмбо цагаан толгой 90 үсэгтэй бөгөөд хэвтээ, босоо аль аль чиглэлд бичиж болдог онцлогтой юм. XX-р зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа соёмбо бичгээр төрийн тамга, тэмдэгийн бичээсийг бичиж байжээ. Соёмбо үсгийг тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгон туг, далбаа зэрэгт дүрслэн иржээ. Үүний нэг тод жишээ нь, Соёмбо цагаан толгойн эхний А үсэг төрийн далбаанд мөнхрөн үлдсэн явдал юм. Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийн хамтаар хэвтээ дөрвөлжин бичиг давхар зохиосон гэх болов ч, хэрэглээ нь тодорхойгүй байгаа юм.