
Суут богд Чингис хааны тууж хэмээх оршвой /Тод үсгээр/
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Материал: Муутуу цаас, хар бэх, улаан шунх
Мөрийн тоо: 30
Зая бандида Намхайжамцын зохиосон тод үсгээр “Өнчин хөвгүүний сэцэлсэн шастир”-ыг муутуу цаасан дээр хар бэх, улаан шунхаар 30 мөрөөр бичсэн гар бичмэл эх юм.



Тод бичиг
1648 онд Ойрадын Зая Бандид Намхайжамц Тод бичгийг зохиосон гэдэг. Шарын шашин, бичиг үсэг дэлгэрүүлсэн соён гэгээрүүлэгч, соёлын зүтгэлтэн юм. Ойрадуудыг бичиг үсгээр нэгтгэх, төвөд, санскрит хэлийг амар хялбар бичих зорилгоор Тод бичгийг зохиожээ. Тод бичиг нь уйгаржин монгол бичигтэй төстэй ч, Ойрадууд өөрсдийн хэл, яриандаа тааруулж зохиосон байдгаараа ялгаатай байдаг. Уйгаржин бичиг мэт боловч, уншихад Ойрад аялгатай байдаг гэсэн үг юм. Харин түүхчид XV-XVI зууны үеийн худам монгол бичгийг тэр үеийн Ойрад ярианы хэлтэй ойртуулан авиа бүрийг илүү тодорхой ялган харуулахын оролдсон байдгаараа онцлог хэмээн үздэг юм. Тод бичгийг зохиосон цагаас хойш Ойрадууд албан ёсны бичиг, үсгээ болгон хэрэглэж иржээ. Тод бичгийг Монгол улсын Ойрадууд 1920 он хүртэл, Оросын халимагууд 1924 он хүртэл хэрэглэсэн бол, Хятад дахь Ойрадууд одоо болтол хэрэглэж ном, зохиол бичдэг байна. Тод бичиг 26 үсэгтэй. Уг бичгээр бичиж үлдээсэн ном, судар Монгол, Орос, Хятад, Герман, Унгар, Дани, Франц зэрэг улсын номын сангийн архивт байдаг аж.