Монголчуудын бичиг үсгийн дурсгалСоёлын өвийн үзэсгэлэн

Буянт хан хөвгүүний намтар /Вагиндра үсгээр/

Зохиогч: Буриад лам, соён гэгээрүүлэгч Агваандорж (Агваан Доржиев)

Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан

Холбогдох он цаг: 1905 он

Материал: Орос цаасан, хар бэх, хорголжин бар

Бурхан багшийн хураангуй намтрыг орос цаасан дээр хар бэхээр хорголжин бараар вагиндра үсгээр барлажээ. XX зууны эхээр буюу 1905 онд буриад лам, соён гэгээрүүлэгч Агваандорж (Агваан Доржиев) монгол, тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсэг билээ.

Буянт хан хөвгүүний намтар
Буянт хан хөвгүүний намтар
Буянт хан хөвгүүний намтар
Буянт хан хөвгүүний намтар

Вагиндра үсэг

Буриадын лам Агваандорж 1905 онд монгол болон тод үсэгт тулгуурлан Вагиндра үсэг зохиосон байна. Вагиндра үсэг нь монгол болон тод бичгийн аль алинаас нь ялгарах нэг онцлог нь үгийн эхэн, дунд, адагт үсгийн дүр хувирдаггүй байна. Энэ нь бурядад оросын кирилл бичиг, үсгийн нөлөө дэлгэрсэнтэй холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, буриадад оросын кирилл бичиг, үсгийн нөлөө шингэсэн тул өөрсдийн хэл, яриа, аялгадаа тааруулж Вагиндра үсэг зохион хэрэглэж байжээ. Товчхондоо, уйгаржин монгол бичигт тулгуурлан ойрадууд өөрсдийнхөө хэл, яриа, аялгад тааруулж тод бичиг зохион хэрэглэж байсан шиг, Буриадууд мөн өөрсдийнхөө онцлогт тааруулж Вагиндра үсэг зохион хэрэглэж байсан байна. Яг л тод бичиг шиг харахад уйгаржин монгол бичиг мэт боловч, уншихад буриад аялгатай гэж ойлгогдож байгаа юм. ОХУ-ын газар нутгаас нэлээд олддог байна.

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: