Монголчуудын бичиг үсгийн дурсгалСоёлын өвийн үзэсгэлэн

Галиг үсэг оршвой /Али-Гали үсэг/

Зохиогч: Харчины Аюуш гүүш

Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан

Бүтээгдсэн он цаг: 1587 он

Холбогдох он цаг: 1800

Материал: Хятад цаас, хар бэх, хадмал

Ерөнхий хэмжээ: 32х8 см

“Али Гали галиг үсгийг энэтхэг, санскрит нэр томьёог галиглахын тулд Харчины Аюуш гүүш 1587 онд зохиожээ. Энэхүү цагаан толгойн гар бичмэл нь санскрит, төвөд үсгийг хэрхэн галиглахыг журамласан бөгөөд 1800-аад оны эхэн үед бичигдсэн байна.”

Али-Гали үсэг
Али-Гали үсэг
Али-Гали үсэг
Али-Гали үсэг

Али-Гали үсэг

1587 онд Аюуш Гүүш Али-Гали үсгийг зохиосон.  Монгол бичгийн галиг үсгийг Али-Гали гэж нэрлэдэг. Али нь эгшиг, Гали нь гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Аюуш Гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвөд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галиг зохиосон байгаа юм. Энэ үед уйгуржин монгол бичгийг эгшиг, гийгүүлэгчийг ялгаж, галигийн тогтолцоо бий болж, уг бичиг үсэг улам боловсронгуй болсон байна. Аюуш гүүшийн  галиг үсэг нь Энэтхэг, Төвөд хэлнээс ном сёудрыг монголчлоход хүний нэр, газар усны нэр, тарни нэрийг орчуулахын тулд Али-Гали үсгийг зохиосон гэж үздэг. Бурханы шашны ном сударт ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Уйгаржин монгол бичиг нь манай улсын үндэсний бичиг, үсэг юм. Хэдийгээр манай улс уг бичгийг албан хэрэгцээнд хэрэглэдэггүй ч, хоёр дахь бичиг болгон хэрэглэдэг билээ.

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: