
Соёлын өвийн үзэсгэлэнУламжлалт бичгийн хэрэглэгдэхүүн
Үнсэн самбар, хулсан үзэг
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Материал: Арьс, хулс
Монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж байсан бичгийн хэрэглэгдэхүүн бол үнсэн самбар, хулсан үзэг юм. Үнсэн самбарыг тэгш харуулдан зассан модоор хийж, гадаргууг тослон аргал болон ясны үнсээр өнгөлж, бичиг бичихэд бэлэн болгоно. Энэ самбарт үзүүрлэсэн зуруул, хулсан үзгээр бичдэг байна. Энэхүү өв нь ар шилийг арьсаар нааж тогтоосон 10 үнсэн самбарыг давхарлаж хийсэн бөгөөд самбар бүрийн дээд хэсэгт төвөд хэлний түгээмэл хэрэглэгддэг үгсийг цаасан дээр 2 мөрөөр бичиж наажээ.

