
Номын танилцуулгаСан хөмрөгийн номТөвөд номын сан хөмрөг
Очирваань бурхны хувилгаан эзэн Чингис хааныг тахих ёс, есөн хүсэл гарах сэтгэлийн эрхт хаан хэмээх оршвой.
Энэхүү номыг Ордос нутгийн гэлэн лам Дондовын хүсэлтээр Цорж Агваанлувсандондов бичжээ.

Агваанлувсандондов нь эх дагина Дондогдуламын номын багш байсан бөгөөд 1887 онд Их Хүрээний цорж, 1900 онд Их Хүрээний дэд хамба, 1907 онд Их Хүрээний дархан цорж болж байжээ.

Орос цаасан дээр хар бэхээр 6 мөрөөр бичсэн
Цаасны хэмжээ:35.8×11 cm
Бичвэрийн хэмжээ:30×7.5 cm
хуудасны тоо:5
Данс:NL10933-017