
Онцгой бүтээлийн дээжисСоёлын өвийн үзэсгэлэн
Эрдэнийн товч /Хуйлмал/
Зохиогч: Саган сэцэн
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Бүтээгдсэн он цаг: 1662 он
1662 онд Ордосын түүхч Саган сэцэний туурвисан Хаадын Үндэсний Эрдэнийн товч нэрт түүхэн сурвалжийн хуйлмал гар бичмэл нь Монголчуудын ном соёлын түүхэн дэх хамгийн урт ном юм. Энэхүү хуйлмал эхийг хэдэн онд хэн бичсэн нь тодорхойгүй боловч бичгийн тиг хэлбэрээс үзвэл XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийнх байх магадлалтай хэмээн эрдэмтэд үздэг. Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 105-р тогтоолоор түүх соёлын ХОСГҮЙ ҮНЭТ өвд бүртгэжээ.


