Мэдээ, мэдээлэл

Өмнөговь аймгийн номын санч, мэдээллийн ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн соёл урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт 2023 оны 02 сарын 03-ны өдөр Даланзадгад хотод зохион байгуулагдлаа.

Номын сангийн салбар сургалтад аймгийн сумдын соёлын төв, ЕБС, нийтийн номын сангийн 46 номын санч, мэдээллийн ажилтан хамрагдлаа. Сургалтыг Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нар “Цахимаар ном хэвлэл сурталчлах арга зүй”, “Цахим контент бэлтгэх арга зүй,” “Соёл танин мэдэхүйн ажил зохион байгуулах нь” зэрэг сэдвийн дор удирдан явууллаа.

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: