
“НОМ ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ЗОХИОГЧИЙН ЭРХ, ОЮУНЫ ӨМЧ, СОЁЛЫН ӨВИЙН ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас “Ном хэвлэлийн салбарын зохиогчийн эрх, оюуны өмч, соёлын өвийн хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Соёлын яамны Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Баянзул “Соёлын салбарын хууль, эрх зүйн баримтууд дахь зохиогчийн эрхийн зохицуулалт”, Монголын номын сангийн консорциумын Гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ “Номын сангуудын цахим номын сангийн хэрэглээ, зохиогчийн эрхийн асуудал”, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын мэргэжилтэн Г.Энхчимэг “Оюуны өмч, зохиогчийн эрхийн зарим асуудал”, МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн “Их, дээд сургуулийн номын сангийн цахим үйлчилгээ” сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.






