
“Хамтын цахим мэдээллийн сан үүсгэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-ын өдрийг тохиолдуулан “Хамтын цахим мэдээллийн сан үүсгэх нь” сэдвийн дор номын санч, мэдээллийн ажилтнуудын дунд чөлөөт хэлэлцүүлгийг Монгол Улсын Үндэсний номын сан, Mongolian Libraries Consortium – Монголын Номын Сангуудын Консорциум хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд МУҮНС-ийн АӨТА-ны дарга Б.Бат-Эрдэнэ Цахимаар мэдлэгийг хуваалцаж ирсэн туршлагууд (МУҮНСангийн жишээн дээр), МУҮНС-ийн ном зүйч Г.Баяртуяа Баримт, мэдлэгийг цахимжуулж хуваалцах нь, МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн Мэдлэгийн үйлдвэрлэлийн гол бааз нь номын сан, СЭЗИС-ийн номын сангийн захирал Д.Нэргүй ИДС-ийн цахим сангийн хэрэглээ сэдвийн дор танилцуулга, мэдээлэл хийлээ. Үүний дараагаар уг сэдвийн дор чөлөөт хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн, орон нутгийн нийтийн болон ЕБС, ИДС-ийн номын сангийн төлөөлөл 30 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.






