Мэдээ, мэдээлэлНомын танилцуулгаСан хөмрөгийн номТөвөд номын сан хөмрөг

Агваанхайдав

Шашин амьтны тусыг үйлдэхэд

өндөр суудал,

үлэмж баян хөрөнгө зоорь,

өнөр олон шавь,

өнгө хээмсэг нэр цол хэрэггүй,

харин хэн ухаантай бол болох нь тэр”

Хамба номун хан Агваанхайдав. /1779-1839/

Хамба номун хан Агваанхайдав нь буддын гүн ухаанд нэвтэрхий, соён гэгээрүүлэгч төвдөөр гийсэн их эрдэмтэн байв. Тэрээр монгол, төвд, самгард хэл бичигтэн байсан бөгөөд төвөд хэлээр буддын гүн ухаан тэргүүтэн таван боть ном туурвисан юм.

Агваанхайдав Сүмбүм

Монголын Улсын Үндэсний номын санд Хамба номун хан Агваанхайдавын зохиолоос хүрээнд бардлагдсан 5 боть гарчиг тэргүүтэй 167 ном, давхардсан тоогоор 20 боть 693 ном одоогоор бүртэгдээд байна.

Хэвлэсэн газар: Их хүрээ

                   Барын төрөл: Модон бар

                   Цаасны материал: Монгол

                   Судрын хэмжээ: 60.3×10.5 см (урт, өргөн)

                   Бичвэрийн  хэмжээ.48.5×7.0 см (урт, өргөн)

                   Барласан мөрийн тоо: 6

Дансны дугаар:

NL01786 /KA/, NL01841 /KHA/, NL01879 /GA/, NL02242 /NGA/, NL01951 /CA/

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: