Мэдээ, мэдээлэлНомын танилцуулгаСан хөмрөгийн номТогтмол хэвлэлийн сан хөмрөг

Монгол Улсын Засгийн Газрын албаны сэтгүүл (Монгол бичгээр)

Сэтгүүлийн нэр: Монгол Улсын Засгийн Газрын албаны сэтгүүл (Монгол бичгээр)

Эрхлэн гаргасан байгууллага: Шүүх явдлын яам.

Агуулга: Монгол Улсын Засгийн Газрын албаны сэтгүүлийн нүүрэнд “ Энэхүү дэвтэр дор хэвлэсэн тогтоол дүрэм зэргийг аливаа яам, албаны газрууд албан бичиг лүгээ нэгэн адил хүчин төгөлдөр болгон дагаж шийтгэвээс зохимуй.”хэмээн бичсэн байна. Энэхүү сэтгүүлээс тухайн үеийн засгийн газрын тогтоолуудыг үзэх боломжтой.

Жишээ нь: 1934 оны №1(74) хуудас 88-д 23 дугаар он арван хоёр сарын хорин наймны өдөр.

Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдаас гаргасан 134 дүгээр тушаал

Шинжлэх ухааны хүрээлэнгээс Ази ба Европын номын сангуудаас ном дэвтэр авч уншигчид үлэмжхэн бөгөөд тус номын сангийн дүрмийн ёсоор болзоо тогтоож, гарын үсэг зурж хүлээн авах боловч заримууд нь уул болзоо хугацааг үл хэрэгсэх ба цааш түүгээр дамжуулан үрэгдүүлэх, харин нэхэмжилбээс өөрөө олж авсугай гэх зэргийн үг өгүүлэл, чирэгдэл шаардлага болгох явдал  олонтой үзэгдэх болсон тул. Энэ үл зохилдох хайхрамж үгүй байдлыг засаж залруулах тухай арга хэмжээ тогтоолгохоор хүсэж ирүүлсэн үүнд тушаах нь:

Үүнээс хойш аливаа хүмүүс тус шинжлэх ухааны хүрээлэнгээс олон түмний сонирхолд холбогдох яруу найруулга бүү уран зохиол, үлгэр түүх мэтийн ном дэвтрүүдийг гуйн авч үзэхдээ уул газрын номын сангийн дүрмийг хатуугаар баримталж хоног хугацааг хожимдуулах, бүү үрэгдүүлэх дамжуулах зэрэгт хүргүүлэлгүйгээр эгүүлэн өгч гүйцэтгэн байваас зохихыг нийт дор зарлан тушаасугай.

Ерөнхий сайдыг дэд сайд                                                    Түмэн

Нарийн бичгийн дарга           Өлзий-Очир

Үүнийг 24 он 1 сарын 4-ний өдөр. Ардын үндэсний эрх хэмээх 1 дүгээр сонинд нийтэлжүхүй. /хэмээн монгол бичгээр тэмдэглэсэн байна/

Төрөл: Нийгэм, улс төр

Сан хөмрөгт: БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл 1926 он № 1-17, 1927 он № 18-36, 1928 он № 37-43, 1929 он №45-48, 1930 он № 49-57, № Монгол Ард Улсын Бага Хурлын тэргүүлэгчид ба засгийн газрын хуулиуд хийгээд, тушаалуудыг эмхэтгэн хавсруулсан сэтгүүл 1931 он №1-7, 9-10, 1932 он №3,4,5, 1933 он № 1-5, 1934 он № 1-4, 1935 он № 1-2, 1937 он № 1-6, Улсын бага хурал, засгийн газраас гаргасан хууль дүрэм тогтоолуудын эмхэтгэл 1941 он № 2-3, 1942 он № 3-4, 1945 он № 1-4

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: