Мэдээ, мэдээлэл

“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НОМЫН САН” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 2022-2023 онд зохион байгуулж буй орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийн нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд боллоо.

Төслийн нээлтэд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг, Хараагүй хүмүүсийн инновац, хөгжлийн төвийн тэргүүн М.Цэнгэл, “Монсудар” хэвлэлийн газрын дэргэдэх “Уншигч” ТББ-ын тэргүүн Бэрт Винсерт, Монгол-Австралийн нийгэмлэгийн төлөөлөл болон албаны бусад зочид оролцов.

Энэхүү төсөл нь Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр 21 аймгийн нийтийн төв номын сангийн фондыг баяжуулж, номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулан, технологийн дэвшлийг ашиглан өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн төвийн болон алслагдсан дүүргүүдийн номын сангуудад мөн хүрч ажиллана.

Түүнчлэн номын сангийн мэргэжилтнүүдийн баг аймаг орон нутагт ажиллаж, номын сангийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын фондыг баяжуулж байна. Мөн олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг монгол хэлээр хөрвүүлэн номын сангууд нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Холбоотой нийтлэлүүд

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d bloggers like this: