
Мэдээ, мэдээлэл
“Хил хязгааргүй номын сан” төслийн сургалт Өвөрхангай аймгийн нийтийн номын санд зохион байгуулагдлаа.
“Хил хязгааргүй номын сан” төсөл энэ долоо хоногт Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Номын санчдыг чадавхжуулах сургалтанд аймгийн төвийн болон сумдын нийтийн номын сангийн ажилтнууд оролцлоо.
Сургалтыг австралийн ЭСЯ-ны Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Өрнөх
Австралийн Тэтгэлгийн төгсөгч, МНСХ-ны Гүйцэтгэх Захирал М.Даваасүрэн
Анагаах Ухааны Төв номын сангийн Захирал, МНСХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн З.Баярцэнгэл нар удирдан явууллаа.
Мөн Австрали Улсын Элчин сайдын яам болон Монголын Номын Сангийн Холбооноос хүүхдүүдийн унших дуртай зохиолуудыг аймгийн нийтийн номын санд хандивлалаа.