
Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч хэмээх оршвой
Зохиогч: Лувсанданзан
Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан
Холбогдох он цаг: 1651
Материал: Болгомол цаас, хар бэх
Ерөнхий хэмжээ: 62.8х18.8 см
Бичвэрийн хэмжээ: 49.2х14.4 см
Лувсанданзаны “Алтан товч”-ийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг Дорнод аймгийн Баянтүмэн хошууны Еншөөбүү овгийн Дарь тайжид хадгалагдаж байсныг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамьян гуай 1926 онд олж авчирчээ. “Алтан товч” нь “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлээс 233 нь бараг тохирч байдаг учраас “Монголын нууц товчоо”-ны монгол бичгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. Монгол Улсын Засгийн Газрын түүх соёлын ХОСГҮЙ ҮНЭТ өвд 1995 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн өвд 2010 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд 2011 онд бүртгэгдсэн байна.


