Тро́ице-Се́ргиевагийн номын сан

Тро́ице-Се́ргиева ла́вр нь Оросын үнэн алдартны томоохон сүм юм. Москвагийн бүс дэх Кончура голын эрэг дээрх Сергиев Посад хотын төвд байрладаг. Сүмийн үүссэн оныг Сергии Радонежский 1337 онд Маковцэд ирж суурьшсанаар тооцдог ч, олон түүхчид 1342 онд үүссэн гэж үздэг.


Олон зууны турш энэхүү сүм нь Орос улсын соёлын болон шашны төв нь болж ирсэн. Энд он дарааллын бичиг цуглуулж, гар бичмэлүүд хуулж, бурханы зургууд зурдаг байсан. Мөн 15-р зуунд энэ сүмд түүхийн үнэт баримт, хуучин оросын уран зохиолын томоохон дурсгал болох «Хутагт гэгээн Сергии Радонежскийн аж амьдрал» хэмээх бүтээл бий болжээ.

Елизавета Петровна хаан ширээнд сууснаас хойш сүмийн цэцэглэлтийн үе ирсэн. Троице-Сергиевийн сүм нь 1742 оны 6 сарын 8-нд Елизавета Петровна хатан хааны тушаалаар "Лавр” гэдэг нэр, статустай болсон.

1742 оны 10 сарын 1-нд хатан хааны тушаалаар Троице-Сергиевийн сүмд шашны сургууль нээсэн. (1814 онд энэ нь Москвагийн шашны академи болсон). Энэхүү шашны сургуульд зориулж Лаврын номын фондноос 370 ширхэг ном, гар бичмэлийг салгаж тусгаарласан. Ингэж Лаврын номын сан бий болсон. 1642 онд Лаврын номын сангийн данс нь 623 номтойгоос багаахан хэсэг нь хэвлэмэл байсан. Үүнээс гадна 100-д ном Троице-Сергиевийн сүмүүдэд тараагдсан, 19 ном Москвад илгээгдсэн гэсэн байна.

Хатан хаан Лаврт байнга ирдэг байсан бөгөөд 1945 онд Лаврын барилгыг өөрчлөн байгуулах шинэ альбом зуруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг хурдасгахад бас нэг хөшүүрэг болсон зүйл нь 1946 онд болсон түймэр юм. Энэхүү түймрээр бүх модон барилгууд нь шатжээ. Ингээд өөрчлөн байгуулалтын ажил 1789 он хүртэл үргэлжилсэн байна.

Ингээд 18-19-р зуунд Тро́ице-Се́ргиева ла́вр нь маш том Оросын баян сүмүүдийн нэг болсон. Мөн соёлын төв болох ач холбогдол нь ч өссөн.


20-р зууны эхээр Лаврт хэвлэх үйлдвэр, Посадын газар нутаг дээрх 2 зочид буудал, дарханы газар, дэлгүүр, морины хашаа байх болсон. 1910-д онд 400 лам амьдарч байжээ.

Лаврын номын сан гар бичмэлийн маш том фондтой бөгөөд энд оросын он дарааллын бичиг, XV-XVII зууны гар бичмэлүүд, оросын эртний хэвлэмэл номын цорын ганц хувиуд, түүхийн баримт бичгүүд хадгалагддаг.

Одоо энэхүү номын сан нь 823 гар бичмэл, 10000 хэвлэмэл номтой юм.

Бэлтгэсэн:Солонгос мэдээллийн төвийн номын санч Т.Түвшинтунгалаг

Comment:

Added comment
The National Library of Mongolia

Summer Timetable

/June-September/

Monday-Friday: 09:00-17:00

Saturday, Sunday: Closed

Winter Timetable

/October-May/

Monday-Friday: 09:00-20:00

Saturday, Sunday: 09:00-17:00

 

Do you like our website?


 
 

CONTACT US

Address:The National Library of Mongolia Chingis Avenue4, Ulaanbaatar, 210648, Mongolia

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

Copyright © 2015 The National Library of Mongolia. All right reserved.                                                       Web site: "Online Khuree" LLC | Developer: Aureola