Skip to content Skip to sidebar Skip to footer

Хавраас ирсэн дуудлага

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Монгол үндэсний яруу найргийн үе үеийн шидээвэр бүтээл, эх хэлээр хөрвүүлсэн дэлхийн сонгодог бүтээлүүд, орчин цагийн шүлэг зохиолыг олон нийтэд хүргэх, үндэсний утга зохиол, эх хэл, соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын сан, UB.life мэдээллийн сайт, “Өв өлгий” төслөөс яруу найргийн цахим уншлага зохион байгуулж байна. Уншлагад зохиолч, яруу найрагчдаас гадна үгийн урлаг, утга зохиолд хайртай хэн бүхэн оролцож өөрийн болон дуртай шүлгээ унших боломжтой. Хөтөлбөр: 14:00-14:10 Нээлт 14:10-14:30 Монголын болон дэлхийн яруу найргаас нэвтрүүлэгч, зохиолчид унших 14:30-16:00 Зохиолч, яруу найрагч, cонирхогчдын яруу найргийн чөлөөт уншлага Яруу найргийн уншлагад 2021.05.01-05.05 хооронд урьчилан бүртгүүлж оролцоно..

Бүртгүүлэх холбоос:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeeF7KsrFoJTOoNo4Kpxom00AoFUb25Ldu-Ii3d1XKIRyl-NA/viewform?vc=0&c=0&w=1&flr=0&gxids=7628&fbclid=IwAR3qUVoXJqZsAmIvzDzkJ2K50MIc8u-z_Cz53bN9degg8Ud9stRIwA6wG5M Зохион байгуулагчид бүртгэлийг баталгаажуулж, оролцох холбоосыг илгээнэ. Арга хэмжээг Зүүм програмаар явуулж, Үндэсний номын сангийн FB/National.Library.of.Mongolia хуудсаар шууд дамжуулна.

Leave a Reply

Виртуал лавлагааны алба
close slider