Та ISSN дугаар авах хүсэлтэй бол энд формыг бөглөнө үү
Хэвлэлийнхээ нэр, давтамж, хэлбэрийг оруулж, эхний дугаарын дээжийг хавсаргана. Гурав-таван өдрийн дотор цахим гэрчилгээ хүлээж авна.
Хүсэлт илгээх →
2025 онд Парис дахь ISSN Олон улсын төвөөс МУҮНС-г Монголын ISSN Үндэсний төвөөр шалгаруулсан бөгөөд 2026 оны 5 сараас Монгол улсад тогтмол гардаг хэвлэмэл, цахим сонин сэтгүүлд ISSN дугаар олгох ажлаа албан ёсоор эхлээд байна. Монгол Улсын Үндэсний номын сан нь НҮБ-ээс эрхлэн гаргасан тогтмол хэвлэлээс бусад улсын хэмжээнд гарч байгаа бүх тогтмол хэвлэлийн бүтээгдэхүүнд ISSN дугаар олгох эрхтэй цорын ганц байгууллага юм.
ISSN (International Standard Serial Number) бол тогтмол гардаг сонин сэтгүүлд олгодог олон улсын стандарт 8 оронтой код дугаар. Хэвлэн нийтлэгч, улс орон, хэл, агуулгаас үл хамааран ном зүйн мэдээллийг түргэн шуурхай цуглуулах арга зам нь юм. ISSN дугаартай болсноор тухайн сонин сэтгүүлийг аль ч газраас хайж олох боломжтой — товчхондоо дэлхийн данстай болж байгаа хэрэг.
ISSN систем нь номын сангуудад хэвлэлийг хурдан цуглуулах, харилцан зээлэх, ном зүйн мэдээллийг ашиглах, нэгдсэн жагсаалт гаргахад тустай. Хэвлэн нийтлэгч, номын дэлгүүрийн хувьд захиалга хийх, борлуулах, буцаах, нөөцөө хянахад хэрэг болно.
ISSN нь 1976 онд байгуулагдсан ЮНЕСКО-ийн харьяа байгууллага бөгөөд төв нь Францын нийслэл Парист байрладаг. НҮБ-ээс эрхлэн гаргасан тогтмол хэвлэлийг зөвхөн ISSN Олон улсын төвд бүртгэдгийг анхаарна уу.
Хэвлэлийнхээ нэр, давтамж, хэлбэрийг оруулж, эхний дугаарын дээжийг хавсаргана. Гурав-таван өдрийн дотор цахим гэрчилгээ хүлээж авна.
Хүсэлт илгээх →Монголд бүртгэгдсэн бүх цуврал — нэр, ISSN, хэвлэн нийтлэгч, давтамжаар шүүлтүүртэйгээр харуулсан нээлттэй каталог.
Жагсаалт үзэх →