Карт захиалахад бүрдүүлэх материал

0

Карт захиалахад бүрдүүлэх материал юу юу бүрдүүлэх вэ?

Номын санч Changed status to publish 2022-12-28
Add a Comment
0

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Та энэ холбоосоор бүрдүүлэх материалын жагсаалтыг авах боломжтой. https://nationallibrary.mn/уншигч-бүртгэл

Шинээр уншигчийн үнэмлэх нээлгэхэд бүрдүүлэх бичиг баримт

– ИХ УНШЛАГЫН ТАНХИМД:

* Иргэний үнэмлэх

* Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/

* Оюутны үнэмлэх /Их, дээд сургуулийн оюутан/

* Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, лавлагаа

* 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Одоогийн/

* Үнэмлэх нээлтийн үнэ – 6000 төгрөг

– ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМД:

* Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх

* Магистрын дипломын хуулбар

* 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Одоогийн/

* Үнэмлэх нээлтийн үнэ 6000 төгрөг

УНШИГЧИЙН ҮНЭМЛЭХНИЙ ТАЛААРХ САНАМЖ

* Уншлагын танхимд хүчин төгөлдөр уншигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хамтаар үйлчлүүлнэ.

* Уншигчийн үнэмлэхний соронзон туузыг гэмтээхгүйн тулд гар утас болон соронзон долгион бүхий эд зүйлсээс хол байлгана.

* Соронзон үнэмлэхийг хаяж гээгдүүлсэн, гэмтээсэн болон бусдад дамжуулсан тохиолдолд уг үнэмлэхийг хүчингүй болгох ба дахин авахад 6000 төгрөгийн төлбөр төлнө. *Үнэмлэх нээлгэж авсан өдрөөс хойш тухайн үнэмлэх 1 жилийн хугацаанд хүчинтэй ба хугацаа дуусаж сунгуулах тохиолдолд 1 жилийн сунгалтын үнэ 3000 төгрөг байна.

 

Номын санч Changed status to publish 2022-12-28
Add a Comment
Back to top button