Эрдэнэсээр урласан бүтээлийн дээжис

Дэлхий дахинд үнэт материалаар ном бүтээж байсан түүх маш олон бий. Гэхдээ тэдгээр нь тухай тухайн улсад ганц хоёр тоотой бүтээгдсэн байх боловч Монголчууд шиг олон төрлийн эрдэнэсээр олон тооны ном бүтээж байсан түүх бараг үгүй билээ. Энэ нь бидний өвөг дээдэс хэрхэн номыг эрхэмлэн дээдэлж байсны баталгаа болно. Бид өөрсдийн биедээ хөдсөн дээл өмсөвч судар номоо торгоор баринтаглан хоймортоо залдаг уламжлалтай ард түмэн билээ.
