Агуулга руу алгасах Хөл хэсэг рүү алгасах

Эзэмшигч байгууллага: Монгол Улсын Үндэсний Номын Сан

Материал: Модон, хээ угалз

Энэхүү судрын хавтасны дээд талд маанийн 6 үсгийг ланз үсгээр бичиж, судрын богино хэсэгт зээбадыг хээ угалзаар чимэглэн гоёжээ. Судрын модон хавтсыг ухаж, 3 цагийн бурхан хийгээд голд байх бурханы хоёр талд хоёр шавийг нь гоёмсгоор дүрсэлсэн байна. Нөгөө хавтсан дээр цэрэг эрдмийн тэнгэр, хөгжим найрын тэнгэр, эд баялгийн тэнгэр, эрдэм ухааны тэнгэрийг өнгө ялган дүрсэлжээ. Судрын хүрээ хэсэгт нацагдорж болон найман тахилыг хээ угалзаар чимэглэсэн байдаг.

Судрын хавтас /Бурхантай/
Судрын хавтас /Бурхантай/

Хариулт үлдээнэ үү

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: