Монгол Улсын Үндэсний Номын сангийн үе үеийн ахмад ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач Та бүхэнд Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэе. - Мэдээ
Буцах

Монгол Улсын Үндэсний Номын сангийн үе үеийн ахмад ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач Та бүхэнд Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэе.

Ангилал: Мэдээ

Огноо: 2025/10/01 18:49


Зураг
Төр, ард түмний оюуны дархлаа болсон Үндэсний Номын сангийн хөгжил, номын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт Та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж ирсэн билээ.

Та бүхний мэдлэг, туршлага, сэтгэл зүтгэл нь өнөөдрийн бидний ажлын үндэс, ирээдүйн хөгжлийн бат суурь болж байгаад гүн талархал илэрхийлье.

Ахмад үеийнхнийхээ нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг хүндэтгэн дурсаж, эрүүл энх, аз жаргал, амгалан тайван, элэг бүтэн амьдралын ерөөлийг өргөж байна.
Та бүхний үнэт туршлага, зөвлөгөө, үлгэр дуурайл нь залгамж хойч үеийнхэнд гэрэл болон гийж, гэгээ болон цацарч байх болтугай.

Хүндэтгэсэн,
Монгол Улсын Үндэсний Номын сангийн удирдлага, хамт олон