“ДАЯАРШИХУЙ” EBLIDA -аас IFLA хүртэл - Мэдээ
Буцах

“ДАЯАРШИХУЙ” EBLIDA -аас IFLA хүртэл

Ангилал: Мэдээ

Огноо: 2021/11/17 21:27


Зураг
“ДАЯАРШИХУЙ” EBLIDA -аас IFLA хүртэл
Монгол Улсын Үндэсний номын сан Олон Улсын номын сангийн холбоонд 1991 онд гишүүнээр элссэн цагаас хойш идэвхтэй хамтран ажиллаж байна. Дэлхийн номын сангуудын гол төлөөлөл, дуу хоолой болсон тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Гералд Лейтнертэй архивч, номын санч Маро Коффийн хийсэн ярилцлагыг толилуулъя.

“ДАЯАРШИХУЙ” EBLIDA -аас IFLA хүртэл
Гералд Лейтнер 2016 оны 6 сард Олон Улсын Номын Сангийн Холбоо (IFLA)-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэрбээр ОУНСХ-ны санхүү, үйл ажиллагааны цар хүрээ, стратеги төлөвлөлтийг хариуцан ажилладаг. Австрийн соёл, шинжлэх ухаан, боловсролын салбар, олон улсын байгууллагуудад тэргүүлэх албан тушаалуудыг хашиж, үндэсний гурван том шагнал хүртэж байжээ. бөгөөд олон жил ажилласнаас гадна удирдах алба хашсан арвин туршлагатай. Гералд улстөрчид, эрх бүхий хүмүүс, лобби бүлэг, хэвлэн нийтлэгчид, урлаг уран сайханчид, бизнес стратегийн түншүүдтэй тохиролцож, хамтран ажиллах тал дээр гаргуун, арвин туршлагатай эрхэм. Соёлын удирдлага, номын сангийн хөгжил ба шинжлэх ухаан, хууль, уран зохиолыг хүртээмжийг нэмэгдүүлэн түгээн дэлгэрүүлэх тухай маш өргөн сэдвээр ном бүтээл хэвлүүлсэн нь олон хэлээр орчуулагджээ.

2017 онд Гералд “Даян дэлхийн алсын хараа” хөтөлбөрийг удирдаж эхэлсэн нь эдүгээ
дэлхийн ихэнх орны номын сан, мэдээллийн байгууллагуудад амжилттай хэрэгжиж байна.
Марио: Гералд, одоогийн хашиж буй ОУНСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын
хариуцлагатай албан тушаал хийгээд ажил үүргийнхээ талаар хуваалцана уу? Гералд: ОУНСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд удирдлагыг гартаа авч ажиллаж байна. Бид мэргэжлийн байгууллагуудын төв болох ОУНСХ-ны удирдлагын багийг дэлхий нийтэд байгаа сайн дурын ажилтнуудтай холбох, санал хүсэлтийг сонсох, мэдээлэл хуваалцах үйл ажиллагаан дээр төвлөрч ажилладаг. ОУНСХ-ны Ерөнхийлөгч Барбара Лайсонтой хамтран холбооныхоо бодлогыг төлөвлөж, зорилтыг тодорхойлж, тэр чиг шугамынхаа дагуу ажиллаж байна. Мөн ОУНСХ-ны гишүүн байгууллагуудтай хамтарч ажиллах, гадаад харилцааг өргөжүүлэхэд төвлөрч ажилладаг. Бид Дэлхийн номын сан, мэдээлийн их хурал (World Library and Information Congress) гэх мэт томоохон төслүүдээ хариуцаж байгаа ажилтнуудтайгаа ойр ажилладаг. Өнгөрөгч 8 дугаар сард манай шинэ
цахим хуудас ашиглалтад орсныг дуулгахад таатай байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар таван жил ажиллаж буй хэр нь л холбооноосоо шинийг нээсээр байна. Энэ нь улам ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг өгдөг. Бидэнд төлөвлөсөн хийх ажлууд маш их байна.
Марио: Та номын сангийн ирээдүйг хэрхэн харж байна вэ. Цахим хувьсгал болон инноваци номын сангийн үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна?
Гералд: Миний ОУНСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийн нэг хэсэг бол номын сан хэмээх цогц системийн стратегийг тодорхойлох, асуудлын гарцыг эрж хайх явдал юм. Мэдээжээр цахим хувьсгал буюу дижитал технологи бол хөгжлийн үндсэн хүчин зүйл юм. Үүнээс зугтах боломжгүй цаг үе ирээд байна. Цахим хувьсгалын хамгийн гол ач
холбогдол нь тархай бутархай мэдээллийг нэг дор цуглуулж төвлөрүүлэх боломж олгож, номын сангийн үйл ажиллагааг хялбаршуулж ном унших “шинэ” арга замыг уншигчдад нээж өгч буйд юм. Тиймээс номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэргэжлийн шаардлага технологийн дэвшлийн дагуу хувьсан өөрчлөгдөж байна. Номын сангийн мэргэжлийн хувьд энэхүү цахим шилжилттэй хөл нийлүүлж, илүү нарийн болж байгаа. Энэ үйл явц цаашид ч тасралтгүй үргэлжилнэ. Технологи сайжирч шинэчлэгдэх тусам түүнд нийцэх мэргэжлийн ур чадварын шаардлага ямагт өндөрсөж өөрчлөгдөж байна.
Марио: ОУНСХ-ны 2018 онд болсон хурал “Даяаршил” гэсэн уриатай байсан. Үүнийгээ
тодруулахгүй юу?

Гералд: Би ОУНСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийг хүлээж авахдаа хамт олондоо “Бид бол дэлхий дахины нэг хэсэг”, “Бид хоорондоо ямагт уялдаа холбоотой” гэсэн ойлголтыг өгч ажиллахыг хүссэн. Тиймээс ч даян дэлхийн нэгдэл хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг гол зорилгоо болгосон. Үүний үр дүн болгож ОУНСХ “Даян дэлхийн алсын хараа” төслийг 2017 онд эхлүүлсэн. Энэ төсөл хоёр үе шаттайгаар 190 орны 30 000 орчим хүнд хүрч ажиллаад байна. Үүний тайлан 2018 онд гарч, энэ үйл ажиллагаанд үндэслэж ирээдүйн стратеги төлөвлөгөөгөө 2019 онд боловсруулж дэлхий дахинд
танилцуулсныг эргэн сануулахад таатай байна.

Марио: Номын санч болохыг хүсэж байгаа залуучуудад хандаж та юу хэлэх вэ?

Гералд: Би тэднийг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Залуучууд та бүхэн маш өвөрмөц мэргэжил эзэмшиж, хүний нийгэм, аж амьдарлын чанарыг дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх элч төлөөлөгч болно. Та нар бүгд даян дэлхийд нэг зорилготой бидний нэг хэсэг гэж хэлмээр байна. Холбоо харилцаагаа улам өргөжүүлж, тулгарч буй аливаа асуудлыг хамтдаа шийдэж явцгаая. ОУНСХ нь залуу мэргэжилтэн, сонирхогчдын бүлэгтэй. Бидний үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй. 2021 оны 8 дугаар сард хийсэн зарим өөрчлөлт хүмүүс болон мэргэжилтнүүдэд хамтарч ажиллах илүү өргөн боломжийг нээж өгч байгаа.


Бидэнтэй хамтран ажиллаарай!
Англи хэлнээс орчуулсан Б.Сайнбилэг