“НОМЫН САНЧ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ.
Номын санч, мэдээллийн ажилтнууд, номын хүрээний уншигч, зохиолч, бүтээгчдэд зориулагдсан онол, мэдээлэл, арга зүйн “Номын санч” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт(2022 оны №02(120)) үндэсний ном зүйн асуудлыг голлон авч үзэж 7 өгүүлэл, нийтлүүлсэн бол, хууль эрх зүй, сан хөмрөг, номын сангийн үйлчилгээ, баримтат өв, цахим номын сан сэдвийн дор нийт 17 өгүүлэл, нийтлэл хэвлэгдлээ.
Уг сэтгүүл нь 2022 оны 11 сард Соёлын яамнаас зарласан Соёлын бүтээлч сарын уриа, агуулгын хүрээнд хэвлэгдсэнээрээ онцлог юм.
2023 оны №01(121) дугаарын бэлтгэл ажил хангагдаж буй бөгөөд энэ дугаарт номын сангийн үйл ажиллагаанд хөтлөгдөх, бүртгэл, маягтын асуудлыг голлон хөндөж, энэ чиглэлийн өгүүллүүдийг нийтлэхээр төлөвлөөд байна. Иймд номын санч, мэдээллийн ажилтан, судлаач та бүхнийг дугаарын гол сэдэв болон номын сан, соёлын өвтэй хамаарах судалгаа, шинжилгээний өгүүлэл, нийтлэлээ nomyn.sanch@gmail.com хаягаар ирүүлэхийг урьж байна.
70112397, 99814424, 99273614 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
НОМЫН САНЧ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ