Мэдээ, мэдээлэл

Онцлог хэрэгцээтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээ

Монгол Улсын Үндэсний номын сангийн 100 жилийн ойд зориулсан цуврал ярилцлагын энэ удаагийн зочин: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэргэжилтэн, “Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв” НҮТББ-ын тэргүүн Майдарын Цэнгэл 

Нийслэлд ерөнхий боловсролын сургууль төгсөж, Малайз, Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй технологиудыг Монголд нутагшуулах, олон улсын жишиг үйлчилгээг эх хэлээрээ хөрвүүлэн нэвтрүүлэх, номын сангийн үйлчилгээтэй хослуулах чиглэлээр 16 дахь жилдээ ажиллаж байна.

М.Цэнгэл 2002 онд харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл харилцааны технологийг хөгжүүлэх, дэлхий нийтээр хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, программ хангамжийг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор “Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв” НҮТББ үүсгэн байгуулж, харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хэрэгцээг хангахад чиглэн олон шинэлэг ажил санаачилж, мэдээллийн технологи, номын сан, онцлог хэрэгцээтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр салбар дамнан ажиллаж, жишиг туршлагуудыг нэвтрүүлсэн нийгмийн энтрепренер юм.

Түүний санаачлан хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээс танилцуулвал:

-2005 онд “ADRA Монгол” байгууллагатай хамтран 116 дугаар сургууль дээр анхны “Ярьдаг номын студи” байгуулсан;

-2010 онд Билл Гейтсийн сангийн нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөрт шалгарч, онцлог хэрэгцээтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээг өргөжүүлж Дэйзи (DAISY) стандартийг нэвтрүүлэн, сонсдог ном олон улсын стандартын дагуу хийж эхэлсэн;

-2013 онд АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр дэлхий нийтээр ашигладаг дэлгэц уншдаг программ буюу NVDA /Non visual desktop access/ дээр суурилан монгол хэлээр дэлгэц уншигч програмыг хөгжүүлж, эхний хувилбарыг хэрэглээнд гаргасан. 

-2016 онд уг програмын ярих чадвар, үгсийн санг баяжуулж хоёр дахь хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн;

-2019-2020 онд Канад сангийн дэмжлэгтэйгээр “Харааны бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл харилцааны шинэ технологиор дамжуулан чадавхжуулах нь” төсөл хэрэгжүүлж, NVDAдэлгэц уншигч програм болон цахим брайл технологийг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хан-Уул дүүргийн салбар номын сан, Сүхбаатар, Дорнод аймгийн нийтийн номын сангуудын үйлчилгээнд нэвтрүүлээд байна. 

Бид М.Цэнгэлийн ажил үйлс, онцлог хэрэгцээтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, бодлого стратегийн талаар ярилцана.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d