Мэдээ, мэдээлэл

Япон Улсын Элчин Сайдын Яам, Отани Их Сургуулийн төлөөлөлийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо Япон Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико, Отанийн их сургуулийн багш Мацүкава Такаши нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар яаралтай хамгаалах шаардлагатай цаас, даавуун суурьтай баримтат өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төсөл хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав, Сан хөмрөг, хадгаламжийн хэлтсийн дарга Б.Тунгалаг, Сэргээн засварлагч О.Ангарагсүрэн нар байлцлаа.

Зочид Үндэсний номын сангийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвийн нөхцөл байдалтай танилцлаа.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d