Мэдээ, мэдээлэлНомын танилцуулгаӨрнө дахины номын сан хөмрөгСан хөмрөгийн ном
Эртний түрэг толь бичиг
Эртний түрэг толь бичиг
VIII-XIII зууны үеийн эртний түрэг бичгийн дурсгалуудаас олон арван жилийн туршид судалсан судалгааны материалын үндсэн дээр эмхэтгэгдсэн энэхүү толь бичиг нь бичгийн дурсгалуудад хадгалагдаж үлдсэн эртний түрэг хэлний үгсийн сан, аялгууны талаарх бүрэн мэдээллийг агуулсан анхны ном юм.
Уг толь бичгийн эмхэтгэлийн ажлыг 1958-1962 оны үед эмхэтгэгчдийн бүлгийг толгойлж байсан А.К. Боровковын удирдлага дор явуулж байсан бөгөөд А.К. Боровков гэнэт нас барж толь бичгийн ажил тасалдсан байдаг. Үүний дараа 4 хүний бүрэлдэхүүнтэй шинэ баг толь бичгийн бүтцийг тодруулж сайжруулан 1965 онд эмхэтгэлийн ажлыг дуусгаж байжээ.
Данс:354241