100 жилМэдээ, мэдээлэл

“ХИЛ ХЯЗГААРГҮЙ НОМЫН САН” төслийн баг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Номын сангийн холбоо хамтран хэрэгжүүлж буй “Хил хязгааргүй номын сан” төслийн баг 2023 оны 6 дугаар сарын 10-14 өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав.
Тус аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн ЕБС-ийн сан хөмрөгийн хүүхдийн шилдэг бүтээлээр баяжуулж, хүүхэд багачуудад уншлагын цаг үйл ажиллагаа зохион байгууллаа.
Мөн Баян-Өлгий аймгийн Төв номын сангийн номын санчдад каталогжуулалт, мэдлэгийн менежментийн чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, ном, тоног төхөөрөмж хандивлав.
Багийн бүрэлдэхүүнд Австралийн ЭСЯ-ны Хөтөлбөр хариуцсан ахлах менежер Х.Өрнөх, МНСХ-ны Гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, ЭМШУ-ы Төв номын сангийн захирал, МНСХ-ны УЗ-ийн гишүүн З.Баярцэнгэл нар ажиллалаа.
Үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, идэвхтэй оролцсон Д.Алтынгүл захиралтай Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын сангийн хамт олон, Хөх хөтөл багийн ЕБС-ийн нийгмийн ажилтан Х.Хуат болон сурагчдад талархал илэрхийлье!

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d