Мэдээ, мэдээлэл

ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НОМ ХАНДИВЛАВ

Өнөөдөр 1 дүгээр сарын 17-ны өдөр Японы Засгийн газрын “Ниппон сан”-аас хэрэгжүүлдэг “Read Japan” төслийн ном хандивлах ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болов.
Тус ёслолд Японы ЭСЯ-ны Гутгаар нарийн бичгийн дарга, ноён Катанода, Соёл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, хатагтай Ж.Сэргэлэнгийн хамт хүрэлцэн ирж, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод хандивласан номын батламжийг гардууллаа. Үндэсний номын сангийн зүгээс Японы ЭСЯ-д Талархлын бичиг өргөн барив.
“Ниппон сан” нь 2008 оноос эхлэн уг төслөөр дамжуулж, Японы улс төр, түүх соёл, эдийн засгийн тухай зөвхөн англиар бичсэн судалгааны ном бүтээлийг гадаад орны нийтийн номын сан, судалгааны хүрээлэнгүүдэд захиалгын дагуу нийлүүлж улс орноо сурталчилж байгаа юм. 2021 оны 6 дугаар сарын

байдлаар Read Japan төслөөс нийт 138 орны 1130 байгууллагад ном нийлүүлээд байгаа талаар мэдээлсэн байдаг.
Монгол Улсын Үндэсний номын сан нь “Read Japan” төсөлд хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд эхний жил 14, хоёр дахь жил 53 нийт 67 номыг захиалж хүлээн аваад байгаа билээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Үүнийг сонирхоорой
Close
Back to top button
%d