
“МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙН ТОЛЬ БИЧГҮҮД”
1. МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙН ТОЛЬ Зохиогч: Ж.Сэржээ, С.Мөнхсайхан Хэвлэгдсэн он: 2017 1991 онд хэвлэгдэж байсан Монгол хүний нэрийн лавлах толийн нэмж сайжруулсан 3 дахь хэвлэл юм. Тус толийн онцлог нь төвд, санскрит, хятад гаралтай 90 шахам нэрийг шинээр нэмж тайлбарласан, 120 гаруй толгой нэрийн орчуулга, тайлбарыг зассан, өнөөгийн монголчуудын хэрэглэж байгаа оросоор дамжин орж ирсэн 200 гаруй нэрээс 100-аас дээш давтамжтай нэрийг орчуулга тайлбартай нь оруулсан.
2. МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙН ТОЛЬ Зохиогч: А.Дариймаа Хэвлэгдсэн он: 2008 Монгол хүний нэрийн судлалд чухал хэрэглэгдэхүүн болох, хүмүүсийн хэрэгцээнд лавлагаа болох ач холбогдолтой уг толь бичигт 16,000 гаруй дан болон нийлмэл нэр оржээ. Мөн Монгол хүний хоршсон нэрийн эхэнд арваас дээш тохиолдож байгаа нэрийн зүйлийг жагсаан оруулсан онцлогтой.
3. МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙН ТОЛЬ Крилл, Монгол тайлбартай, 30,000 гаруй нэртэй тус тольд: -Хутагт сайн цагийн мянган бурханы алдар -Түүхэн хүмүүсийн нэр, Төвд гаралтай нэр -Санскрит гаралтай нэр, Манж гаралтай нэр -Хятад гаралтай нэр, Бусад хэлнээс гаралтай нэр тайлбарын хамт орсноороо онцлог юм.