Мэдээ, мэдээлэл

Гадаад дахь монгол хэлний багш нарт “Монгол номын үнэт өв” сэдвээр сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Хэлний бодлогын үндэсний зөвлөл-ийн хамтран зохион байгуулж буй гадаад дахь Монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цуврал сургалтын энэ сарын сургалтыг 01 сарын 27-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн арга зүйч В.Түвшинтогтох “Монгол номын үнэт өв” сэдвээр чиглүүлэн явууллаа.
Энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоол, Гадаад харилцааны сайдын 2021 оны А/51 дүгээр тушаалаар баталсан “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Гадаад дахь Монгол хэлний багш нарт зориулсан мэргэжил арга зүйн цуврал сургалт 2022 оны 03 дугаар сараас эхлэн 30 гаруй удаа зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс 70 гаруй багш тогтмол хамрагдаад байна.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Back to top button
%d