Монгол Улсын Үндэсний Номын сангийн дотоод ном солилцоо
Монгол Улсын Үндэсний номын сан нь Номын сан хоорондын ном солилцоог дотоодын албан байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний номын сангуудтай дараах “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хамтран ажилладаг.
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Нийтлэг үндэслэл
Нэг талаас: Номын солилцоог гүйцэтгэгч Монгол Улсын Үндэсний номын сан /цаашид “А” тал гэх/ төлөөлж Үндэсний номын сангийн солилцооны номын санч …….., нөгөө талаас: …………………………………. /захиалагч “В” тал гэх/ нар ном солилцоогоор уншуулах ажлын хүрээнд дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
Захиалагч байгууллагын ажилтан, албан хаагчийн саналыг үндэслэн түр солилцоогоор ном захиалан авч унших ажилтай холбогдон үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
Хоёр. МУҮНС-ийн үүрэг
1. Захиалагч байгууллагын ажилтан, албан хаагчдын түр солилцоогоор ном авч унших захиалгыг гэрээнд заасны дагуу цаг хугацаанд нь олгох.
2. Захиалагч байгууллагын номын санч буюу энэ ажлыг хариуцан гүйцэтгэх албан тушаалтанд нэгдсэн жагсаалтын дагуу номыг олгоно.
Гурав. Захиалагч байгууллагын эрх үүрэг
1.Байгууллагын ажилтан, албан хаагчдаас түр солилцоогоор авч унших номын захиалгыг номын санч буюу энэ ажлыг хариуцан гүйцэтгэгч албан тушаалтнаар нэгтгүүлж МУҮНСангийн уншлага үйлчилгээний хэлтсийн солилцооны номын санчид өгнө.
2.Байгууллагын ажилтан, албан хаагчдын ажил албан тушаал өөрчлөгдөх буюу чөлөөлөгдөхөд байгууллагын номын солилцоо хариуцсан албан тушаалтан ньМУҮНС-ийн солилцооны номын санчтай номынтооцоог хийж дуусган акт үйлдэх ба акт үйлдээгүй тохиолдолд захиалагч байгууллагын удирдлага хариуцлага хүлээнэ.
3.Уншигчдаас номын сангийн ном үрэгдүүлбэл уг номыг номоор буюу олон хувьтай номыг тухайн үеийн зах зээлийн үнээр бодож 3 дахин өсгөж төлүүлнэ.
4.Номыг цэвэр гамтай унших, тогтоосон хугацаанд нь эргүүлж олгох ажилд номын солилцоо хариуцагч тушаалтан хяналт тавих ба хугацаа хэтэрвэл хоногт 500 төгрөгийн төлбөр төлнө. Солилцоогоор ном ашиглах хугацааг, МУҮНСангийн номын санчтай тохиролцсоны үндсэн дээр 1 удаа сунгаж болно.
Дөрөв. Бусад
1. Гэрээний хугацаа 1 жил байх ба гэрээний хэрэгжилтийг дараа оны 1-р сарын 15-ны дотор дүгнэнэ.
2. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсанаар хоёр тал дагаж мөрдөнө.
3. Солилцоогоор ашигласан ном хэвлэлийг үрэгдүүлж гэмтээсэн тохиолдолд Сангийн сайд, БСШУ-ны сайдын 2006 оны 357/406 тоот хамтарсан тушаал, БСШУ-ны сайдын 2007 оны 415 дугаар тушаалаар тус тус батлагдсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”, “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” журамд заасны дагуу төлж барагдуулна.
4. Маргаантай асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
5. Ном солилцоогоор үйлчлэх төлбөр жилд 35.000 төгрөг байх ба МУҮНСангийн Төрийн сан 900035017 дансанд тушаана.